Back

★ Төмөрийн Ариунаа

                                               

52 дугаар сургууль

52 дугаар сургууль нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тухайн үеийн Ажилчны район, одоогийн Хан-Уул дүүрэгт 1972 онд анх байгуулагдсан ерөнхий боловсролын дунд сургууль юм. Тус сургууль нь Кубын нэрт яруу найрагч, зохиолч, хувьсгалч Хосе Мартийн нэрэмжит сургууль болно. Тус сургуулийн захирлаар Лигдэн, Гончиг зэрэг багш нар ажиллаж байсан. математикын гүнзгий сургууль

                                               

Яг түүн шиг (2-р улирал)

Оролцогчдын 7 хоног болгоны ямар дэлхийн одод хувирсан тухай хүснэгт. Дугаарын ялагч нь алтан шар өнгөтэй. Супер ялагч шар өнгөтэй. Хагас финалаас хамгийн бага оноотой хоёр оролцогч хасагдах болоход Хишигдалай, Ариунцэцэг хоёр нэвтрүүлгийг орхисон. Хагас финалын дугаар дээр 1-р дугаарын зочин шүүгч Ундармаа, 1-р улирлын ялагч Баярцэнгэл 2 Биёонсэ, Bruno Mars-ын дүрээр бэлэг барьсан. Харин супер финалын дугаар дээр Ариунцэцэг алдарт Nightwish хамтлагийн дүрээр бэлэг барьсан. Хишигдалай маань өөрийн шинэхэн цомгийнхоо бэлтгэл ажлыг хийн хилийн дээс давсан болохоор хүрэлцэн ирж чадаагүй.

                                               

Монгол улсын гавьяат жүжигчин

Монгол улсын гавьяат жүжигчин - Монгол улсын хүндэт цолын нэгэн төрөл болох Монгол улсын гавьяат зүтгэлтэн цолны нэгэн зүйл юм. Оюу Толгой компанид ажиллах уурхайчин залуу Ууганбаатар Н нь анхны уурхайчин гавъяат юм.

                                               

Монгол улс Москвагийн олимпод

Монгол улс Зөвлөлт Холбоот Улсын Москва хотноо зохиогдсон 1980 оны зуны олимпын 22-р наадам буюу Москвагийн олимп од оролцож, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.

                                     

★ Төмөрийн Ариунаа

Төмөрийн Ариунаа - Монголын поп дива дуучин. 1996 онд гаргасан Эрос #1 цомгоороо Монголын хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж өөрийн орон зайг бий болгосон. Ариунаа бол түүний тайзны нэр бөгөөд өөрөөр хүмүүс түүнийг Эрос Ариунаа гэж дууддаг байсан. Түүгээр тэрээр монгол олондоо бишрэгдсэн дуучдын нэг хэмээн үздэг билээ.

1996 онд анхны "Эрос № 1" хэмээх цомгоо гарган тус ондоо анхны бие даасан тоглолтоо хийсэн байна. Уг цомогт багтсан "Мартахгүй", "Баяртай гэж хэлж чадахгvй", "Анхны хайр" зэрэг дуунууд нь нилээд их амжилт олсноор түүнийг алдар хүндтэй дуучин болгож чадсан юм. Уг цомогт багтсан "Утасны дугаар" хэмээх дуу нь маш өвөрмөц шийдэлтэй болсон нь тухайн үедээ олны таашаалыг хүртэж байлаа.

Дараа жил буюу 1997 онд "Зөвхөн чиний тухай" хэмээх хоёр дахь цомгоо гаргасан ба энэ цомогт нь "Зөвхөн тэр хайрандаа", "Хайрлахын цаана", дуучин Оюунбилэгтэй хамтарсан "Хайрын тухай ярилцья", дуучин Маркатай хамтарсан "Yггүй мордсон чи минь" зэрэг хит дуунууд нь түүний нэр хүндийг улам баталгаажуулж тэрээр Монголын шилдэг дуучдын тоонд орсон юм.

2001 онд гарсан түүний "Чи минь" цомог нь урд урдынхаа цомгуудын амжилтыг илүү ихээр эвдэж чадсан юм. Уг цомог нь "Нарны хаан хүүхэд", "37 дахь захидал", "Санааны чимээ", "Чи минь", "Аялгуу чиний увидас" зэрэг хитүүдийг агуулсан юм.

2002 онд "Хаврын шөнийн бодол" цомгоо гаргасан ба уг цомогт нь нилээд уянгалаг намуухан аястай дуунууд багтжээ.

Дуучин Ариунаа нь Монголоос анх удаа НYБ-ын Хүүхдийн элч дуучин болсон бөгөөд 2002 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо болсон, хүүхдийн асуудалтай холбоотой НYБ-аас зохион байгуулсан чуулганы "Хүүхэдтэй хамт дэлхий ертөнцийг хөгжүүлье" уриан дор болсон концертод оролцон "Нарны хаан хүүхэд" дуугаа дуулсан байна.

Тэрээр 2003 онд уран бүтээлийн нилээд олзтой байсан ба "You are my life", "Миний шинэ орон зай" хэмээх хоёр шинэ цомгоо гаргаж, уг цомгуудад багтсан "Чамтай бас чамгүй", "Хайрын зай", "Би", "Жаргаж үзээгvй зул дурлал минь", "Маяами аялгуу" зэрэг дуунууддаа клип хийлгэж олны хүртээл болгосон юм. Мөн дуучин маань "Миний шинэ орон зай" тоглолтоо 2003 оны аравдугаар сарын 31, арваннэгдүгээр сарын 1, 2-нд тоглосон юм.

Тэрээр тоглолтоо зөвхөн Монголын нутаг дэвсгэр дээр тоглоод зогсохгүй хилийн чанадад байгаа монголчууддаа зориулан Югослав, Солонгос, Япон, Америк орнуудад аялан тоглож байсан бол 2004 оны 2 сарын сүүл 3 сарын эхээр Европын хэд хэдэн улсад аялан тоглолтоо хийж үзэгч фэнүүдээ баярлуулжээ.

Ариунаа нь Монголын эстрадын нэртэй дуучдын нэг төдийгүй тэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын асуудлыг анхаарлынхаа төвд байлгадаг "Ариун сэтгэл" сангийн тэргүүн юм.

                                     

1. Хувийн амьдрал

Дуучин Ариунаа нь бизнесмэн Буяндоржтой гэр бүл болсноороо нэгэн хэсэг нилээд их шар сонины бай болж байсан ч тэд энэ бүхнийг даван туулж чадсан ба 2000 онд хүүтэй болон өнөөдрийг хүртэл тэд хамтдаа аз жаргалтай амьдарч байгаа билээ.

                                     

2. Уран бүтээл

1996 он "Эрос № 1"
  • Анхны хайр.
  • Талын цэцэг.
  • Мартахгvй.
  • Хайрыг минь чи сонсооч.
  • Амласан хайр.
  • Утасны дугаар.
  • Баяртай гэж хэлж чадахгүй.
  • Алтан богд.
  • Бороотой үдшийн аяз.
  • Эргээд чамдаа ирнэ.
1997 он "Зөвхөн чиний тухай"
  • Хайрлахын цаана.
  • Бүжгэнд уриач.
  • Blue jeans.
  • Насны хань.
  • Би.
  • Зөвхөн тэр хайрандаа.
  • Yггүй мордсон чи минь.
  • Дурлалын хөгжим.
  • Хайрын тухай ярилцья.
2001 он "Чи минь"
  • Санааны чимээ.
  • Багт наадам.
  • Хайрыг бүү гомдоо.
  • Нарны хаан хүүхэд.
  • 37 дахь захидал.
  • Миний бороо.
  • Вyе.
  • Зөөлөн буруу.
  • Yдшийн танго.
  • Алгын чинээ үр минь.
  • Буяны наран.
  • Чи минь.
  • Yд дундын наран.
  • Аялгуу чиний увидас.
  • Ээжий минь байвал жаргалтай.
  • Ээжээ та хаана байна.
2002 он "Хаврын шөнийн бодол"
  • Талын монгол айл.
  • Амрагийн дуу.
  • Хаврын шөнийн бодол.
  • Дөрвөн цагийн тал.
  • Жинжиймаа киноны дуу.
  • Хөх даалимбан тэрлэг.
  • Өргөн хангай нутаг.
  • Эх орон танаа.
2003 он "You are my life"
  • Миний амьдрал.
  • Ирэх л гэж.
  • Чамтай бас чамгүй.
  • Хайрын зай.
  • Чиний миний амьдрал.
2003 он "Миний шинэ орон зай"
  • Шөнө дундын бүжиг жүжгийн дуу.
  • Жаргаж үзээгүй зул дурлал минь.
  • Чиний сэтгэл минийх байгаагүй.
  • Сайн байна уу санаандгүй хонгор минь.
  • Ижий минь ирж явна уу даа.
  • Хар дарахаас минь өмнө сэрээгээрэй.
  • Зүүдний ханхүү.
  • Маяами аялгуу.
  • Би.
  • Догь байгаа биз.
  • Одноос зүүгдсэн залуу нас.
  • Хайрыг минь чи надад үлдээ.
2006 он "Дурлал шиг асна"
  • Харуусал харамсал.
  • Анд гаръя.
  • Өөрийнхөөрөө.
  • Business woman.
  • Сартай шөнийн хайлал.
  • Бяцхан зүрх.
  • Асуудал.
  • Буруутай юу.
  • Чамайгаа хvлээсэн он жилүүд.
  • Хөх Монголын үр сад.
  • Хагассайны орой.
  • Бундан зүрх.
  • Дурлал шиг асна.
                                     
  • сургуульд ажиллаж байхдаа 2000 оны 4 сарын 19 - нд Монгол Улсын гавъяат багш цол хүртсэн ба МУГЖ Төмөрийн Ариунаа Оюун - Эрдэнэ зэрэг олон авьяаслаг шавьтай.
  • математикын гүнзгий сургууль Гавъяат багш Лувсанцэрэнгийн Галмандах А.Баяжих Төмөрийн Ариунаа - дуучин Цэгмидийн Цэнгэл - улс төрч Нямжавын Батбаяр - улс төрч, Эдийн
  • ажиллаж байсан Батмөнхийн Сарантуяа, МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Төмөрийн Ариунаа - МУГЖ Б.Батчулуун, Никитон хамтлагийн ахлагч, СГЗ Т.Бат - Оргил, монголын
                                     
  • Оюунбилэг Дугаар 3, 4 Төмөрийн Ариунаа Дугаар 5, 6 Аюурзанын Долгор Дугаар 7, 8 Гончигийн Ундармаа Дугаар 9 Хагас Финал Төмөрийн Ариунаа Дугаар 10 Финал
  • 2005 - 03 - 22. 39 БАЗАРБАТ Өөдөсийн - Өвөрхангай Баянгол 2005 - 05 - 05. 71 АРИУНАА Төмөрийн - Улаанбаатар 2005 - 05 - 05. 72 ЭРДЭНЭЦЭЦЭГ Сугарын - Улаанбаатар 2005 - 05 - 18
  • Оюунтуяа Олон төрөлт 8.75 29 8.60 29 9.40 13 8.90 25 35.400 32 71.050 26 Дашзэвэгийн Ариунаа Олон төрөлт 8.55 33 8.55 30 8.50 32 8.25 35 34.700 36 68.550 35

Users also searched:

төмөрийн ариунаа, орон зай. төмөрийн ариунаа,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →