Back

★ Каннын кино наадам

Каннын кино наадам
                                     

★ Каннын кино наадам

Каннын наадам буюу олон хэлэнд нэршиж заншснаар Каннын кино наадам нь Франц улсын Канн хотноо Каннын кино наадмын конвенцийн ордонд жил бүр зохиогддог олон улсын кино наадам юм. 2002 оныг хүртэл Олон Улсын Кино Наадам нэртэй байсан.

Каннын кино наадам нь дэлхийн хамгийн нэр хүндтэй кино наадам төдийгүй Берлиний олон улсын кино наадам ба Венецийн кино наадмын хамтаар хамгийн олон нийтэд түгсэн кино наадмын нэг юм. Наадмын найруулагчдын зөвлөл тус наадамд оролцох киног дэлхий өнцөг булан бүрээс тусгайлан сонгон шалгаруулж урилга илгээдэг. Үүнд баримтат кино зэрэг бүх төрөл жанрын урьд нь олон улсын дэлгэцэнд тавигдаагүй кинонууд багтдаг ба наадмын явцад эдгээр киног олонд танилцуулан урьдчилан үзүүлдэг байна.

                                     

1. Түүх

Каннын кино наадмыг анх зохион байгуулахад Венецийн кино наадам түлхэц болжээ. Жил тутам зохиогддог олон улсын кино наадмуудын ууган нь болох Венецийн кино наадам анх 1932 онд Австрийн Венец хотод сүр жавхлантайгаар нээлтээ хийсэн боловч 1938 он гэхэд тус наадам Фашизмын суртал ухуулгын гар хөл болж хувирсан байлаа. Бенито Муссолинигийн удирдлаган доорх Итали, Адольф Гитлерийн Герман орнуудын кино ихэвчлэн сонгогдон оролцож шагналыг ч мөн хуваан хүртэцгээдэг байв. Үүнд эгдүүцсэн Франц орон тус наадамтай өрсөлдөхүйц хэмжээний өөрийн гэсэн кино наадам зохиохоор шийдсэн байна. Ийнхүү тус наадмыг зохион байгуулах анхны санаачилгыг тухайн үеийн Францын Боловсрол Соёл Урлагийн яамны ерөнхий байцаагч Филипп Эрланже болон тус яамны сайд асан Жан Зэй нар гарган анхны Канны кино наадмыг 1939 оны 9 сард Канн хотын нэгэн казинод зохиохоор төлөвлөсөн байна. Франц кино урлагийн ууган мастеруудын нэг Луи Люмьерийг шүүгчдийн зөвлөлийн тэргүүлэгчээр томилсон нь зүй ёсны сонголт байв. Сонгогдсон кинонуудын тоонд Америкийн Маргад эрдэнэ хотын илбэчин, Польшийн Хар алмааз эрдэнэ, Францын Нигер хүн, ЗХУ-н Ленин 1918 онд зэрэг орсон байлаа.

Гэвч анхны Канны кино наадам нээлтээ хийх байсан 1939 оны 9 сарын 1-ний өглөө Адольф Гитлерийн Герман улс Польш руу довтлон орсноор Дэлхийн хоёрдугаар дайн эхэлж, Парист Францын засгийн газар бүх нийтийг хамарсан цэргийн дайчилгаа зарлан тунхаглалаа. Ингээд Канны кино наадмын анхны оролдлого бүтэлгүйтэн Герман-Америк найруулагч Уильям Детерлегийн Нотрдамын бөгтөр нуруут нэртэй ганц киног үзүүлснийхээ дараа тус наадам яаралтай цуцлагджээ. Энэ явдлаас 2 өдрийн дараа Франц болон Их Британи улсууд Гитлерийн Герман орны эсрэг дайн зарласнаа мэдэгдсэн юм.

Дайн дууссаны дараа Францын Номин эрэг рүү жуулчдыг дахин татахын тулд Францын засгийн газар Канны кино наадмыг дахин сэргээн зохион байгуулахаар шийджээ. Ингээд Нэгдүгээр Канны кино наадам 1946 оны 9 сарын 20-д нээлтээ хийжээ. Нэгдүгээр наадамд нийт 18 орны 44 кино оролцсноос 7 нь Америк кино байлаа. Зохион байгуулагчид оролцогчдыг өрсөлдүүлэхээс илүүгээр урам зориг оруулахад анхааран ажиллаж нийт 11 кинонд наадмын тэргүүн шагнал Гран Приг гардуулжээ.

Анхны жилүүдэд Канны кино наадам нэлээд саадтай тулгарч байжээ. 1947 оны буюу хоёрдугаар наадмын зөвлөлд бүгд Франц, эрэгтэй шүүгчид ажилласан нь олны дургүйцлийг ихэд хүргэсэн юм. Үүний дараагаар зохион байгуулагчид тэнцвэртэй зарчим баримтлах үүднээс оролцож буй орон бүрийг төлөөлөн нэг шүүгч шүүгчдийн зөвлөлд багтах дүрэм гаргажээ. 1948, 1950 онуудад төсөв мөнгөний асуудлаас болоод Канны кино наадам зохиогдсонгүй. 1949 онд тус наадамд тусгайлан зориулж босгосон Канны кино наадмын ордны Франц: Palais des Festivals барилгын ажил цагтаа дуусч амжаагүй учраас нээлтийн үйл ажиллагааны явцад дээвэр нь салхинд хийсэн унажээ.

Анх хэдийгээр намар зохиогддог Венецийн кино наадамтай өрсөлдөхийн тулд 9 сард зохиож эхэлсэн боловч 1952 оноос эхлэн тус наадмыг 5 сард зохион байгуулах шийдсэн нь тус наадмын хувь заяанд эргэлт авчирсан хэрэг байлаа. Намрын улиралд болдог бусад кино наадамтай давхцуулахгүйн тулд гаргасан энэхүү шийдвэр нь илүү олон кино бүтээгчдийг татахад түлхэц болжээ. Мөн 1952 онд Канны кино наадмын ордон дахин засварлагдан ашиглалтанд орсон байна. 1955 онд тус наадмын тэргүүн шагнал Гран Приг орлон Алтан дал модны мөчир шагнал төрсөн бөгөөд энэхүү шагналын анхны эзнээр Америк найруулагч Делберт Манны Марти кино тодорч байжээ. 1957 онд Долорес Дел Рио шүүгчдийн зөвлөлийн анхны эмэгтэй гишүүнээр сонгогдсон. 1959 онд кино үйлдвэрийн салбар дахь арилжааг хөнгөвчлөн хөгжүүлэх зорилготойгоор Канны кино наадмын дэргэдэх Кино зах зээл үүсгэн байгуулагдсан. Энэхүү Кино зах зээл нь кино салбар дахь арилжааны анхны олон улсын тавцан юм.

1962, 1969 онуудад наадамд оролцох киноны Албан ёсны сонголттой зэрэгцэн хоёр бие даасан сонголт бий болсны эхнийх нь Олон улсын шүүмжлэгчдийн долоо хоног бол удаах нь Найруулагчийн хоёр долоо хоног юм.

1966 онд Холливудын жүжигчин Оливия де Хэвилленд наадмын анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдсон.

                                     

2. Нэмж унших ном зохиол

  • Cannes: A Festival Virgins Guide by Benjamin Craig Cinemagine Media Publishing, 2004.
  • Cannes: Fifty Years of Sun, Sex & Celluloid: Behind the Scenes at the Worlds Most Famous Film Festival by Peter Bart Miramax, 1997.
                                     

3. Цахим холбоос

  • Канны олон улсын кино наадам франц, англи хэлээр.
  • La Semaine Internationale de la Critique франц, англи хэлээр.
  • La Quinzaine des Réalisateurs франц, англи хэлээр.
                                     
  • Оскар, Каннын кино наадам Алтан бөмбөрцөг зэрэг Холливүүдын хамгийн нэр хүндтэй шагналуудаас гол гол шагналыг Хямд зохиол 1994 хүртэж кино найруулагчийн
  • бөмбөрцөг, БАФТА - д дэвшин Европын кино академийн шагналыг хүртсэн. 2010 оны Каннын кино наадмын шилдэг жүжигчин алдартай. Commons: Жюльет Бинош  Викимедиа
  • шагналд гадаад хэл дээрх кино найруулагч, бүтээл, эх зохиол төрөлд дэвшиж Бёрдмэнээр найруулга, эх зохиолоор хүртсэн. Каннын кино наадамд 2006 шилдэгээр
  • Арслан 1975 Дерсу Узала Оскарын Шилдэг гадаад хэл дээрх кино 1980 Кагэмүша - гаар Каннын кино наадмаас Алтан дал мод 1982 Венецийн наадмын карьерын
  • дэвшсэн. Мөн 2000 оны Каннын кино наадам дээр гарсан билээ. 2013 оны 1 дүгээр сард киноны дараагийн ангийн зураг авалт Harvey Weinstein кино компанийн удирдлага
  • Энэтхэгийн тав дахь Ерөнхий сайд Чаран Сингх 1905 онд төрсөн 2010 - Каннын наадмын шагналт Америкийн нэрт жүжигчин Деннис Хоппер 1936 онд төрсөн
  • зургаадугаар сарын 20 - нд төрсөн нь Австрали - Америкийн жүжигчин, дуучин болон кино продюсер юм. Тэрээр Хавай арлын Хонолулу хотод Энтони Дэвид Кидман биохимич
                                     
  • Вахан Дамадиан 1940 - Академийн наадам болон Алтан бөмбөрцөг наадмын хоёр удаагийн шагналт, Венец болон Каннын кино наадмын шагналт найруулаг Бернардо
  • түүний эхнэр Оона О Нил хожим нь дурссан байдаг. Чаплинийг Каннын болон Венецийн кино наадам ч марталгүй хүндэтгэлийн шагналаа соёрхсон юм. 1970 - аад онд

Users also searched:

каннын кино наадам,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →