Back

★ Нанзадын Норжинхорлоо

                                     

★ Нанзадын Норжинхорлоо

Норжинхорлоо Ховд аймгийн Чандмань сумын уугуул Хомоолын Нанзад, Сэтэвийн Янжин нарын охин болж 1944 онд төржээ. 1962 онд Ховд аймгийн төвийн 10 жилийн I сургууль, 1969 онд ЗХУ-ын Ленинград хотын Нэхмэл, хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг хөнгөн үйлдвэрийн инженер мэргэжилтэйгээр төгссөн. 1971 оноос УБДС, УБИС, МУБИС-д тэнхимийн эрхлэгч, багш, зөвлөх профессороор ажиллаж байна.

1971 оноос ерөнхий боловсролын хөдөлмөрийн багш бэлтгэх, "Оёдлын технологи", "Хүнсний технологи", "Нэхмэл сүлжмэлийн технологи" зэрэг онол-дадлага хосолсон хичээлүүдийн программыг зохиож, зааснаар Монгол улсдаа технологийн анхдагч багш нарын нэг болсон. 1975 оноос багш, сурагчдад зориулсан зөвлөмж, гарын авлага, удирдамжийг бичиж, 1975, 1985, 1992 онуудад ерөнхий боловсролын сургуулийн хөдөлмөрийн хичээлийн хөтөлбөр, 1975, 1976, 1984, 1985, 2001 онуудад ерөнхий боловсролын сургуулийн 4-8-р ангийн 10 гаруй сурах бичгийг зохион 90 гаруй мэргэжлийн номыг бичиж хэвлүүлэн сургалтад нэвтрүүлжээ.

Тэрбээр "Монгол дээлний зохион бүтээлтийн уламжлал шинэчлэл" сэдвээр 2004 онд боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар 2009 онд "Монгол улсын гавьяат багш" цол хүртсэн.

Users also searched:

нанзадын норжинхорлоо, нэхмэл. нанзадын норжинхорлоо,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →