Back

★ Эдийн засгийн шинжлэх ухаан

                                               

Эдийн засгийн математик загварчлал

Нийгэм-эдийн засгийн үйл процессийг математик томъёо ашиглан илэрхийлж, түүний хөгжил, өөрчлөлтийн хандлагыг компьютер дээр олон хувилбараар дүрслэх боломж олгодог шинжлэх ухааныг эдийн засгийн математик загварчлал гэдэг. Загварчлал нь дотроо маш олон төрөлтэй боловч ерөнхийд нь оновчлолын загварчлал, эконометрикс, имитацын загварчлал гэж ангилж болно. Эдийн засгийн математик загварчлал нь эдийн засгийн онол, математикийн шинжлэх ухааны зааг дээр оршдог. Загварчлалын объект нь нийгэм-эдийн засгийн үйл процесс учраас микро, макро эдийн засгийн онол дээр тулгуурлаж, дээд математик, шугаман а ...

                                               

Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл

Хамтын хүчин чармайлтыг нэгтгэх, зохицуулах замаар УААА-г төлөвлөгөөтэй хөгжүүлэх, шинжлэх ухаан техникийн дэвшлийг түргэтгэж, аж үйлдвэр бага хөгжсөн гишүүн орныг үйлдвэржүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, гишүүн орнуудын ард түмний амьдралыг дээшлүүлэхэд чиглэгдсэн байгууллага. БНМАУ, 1961 оны 10 дугаар сарын 27-нд дэлхийн хамтын нийгэмлэгт элсэж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон билээ. Мөн дэлхийн социалист хамтын нөхөрлөлийн орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, 1962 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлийн гишүүнээр элссэн ...

                                               

Бямбасүрэнгийн Энхбайгаль

Загвар:Not English Бямбасүрэнгийн Энхбайгаль удирдахуйн ухааны доктор, дэд профессор нь эдийн засагч, эрдэмтэн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн захирал. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн Захирал, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Засгийн газрын харьяа Удирдлагын академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Удирдахуйн ухааны хүрээлэнгийн захирал, Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны харьяа Дээд боловсролын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн зохицуула ...

                                               

Өлзийт сум (Баянхонгор)

"Өлзийт сум" үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг "Өлзийт сум" -аас олж болно. Өлзийт нь Баянхонгор аймгийн сум юм. Сумын төв нь аймгийн төвөөсөө 18.6 км зайтай. Өлзийт сум нь 6 баг, 1012 өрхийн 3514 хүн амтай, 177.1 мянган малтай томоохон сум юм. Суманд ИТХ, ЗДТГ, Сайн Оюут ахлах сургууль, Хүний их эмчийн салбар, СӨБ-ын" Ирээдүй” цэцэрлэг, соёлын төв, ЗЭББ ХХК," Түйн дэлгэрэх” хувийн мал эмнэлэг," Өлзийт ноён оргил” хоршоо, ХААН, Хадгаламж банкны салбар, Жаст Ойл ШТС зэрэг төр, аж ахуйн байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. Өлзийт сум нь Ламын гэгээний уугуул нутаг билээ.

                                               

Хялбаршуулсан ойлголт

Хэл гэдэг нь хүний ерөнхий ойлголт. Нийлүүлэлт нь үйлдвэрлэлийн сонирхлыг илэрхийлдэг бөгөөд үйлдвэр ба нийлүүлэлт нь салшгүй боловч хоорондоо ялгаатай ойлголт юм. Түүхий эд бол тухайн үеийн шинжлэх ухаан, техникийн хөгжлийн түвшнээс хамааран өөрчлөгдөж байдаг харьцангуй ойлголт. Амьдралын аксиом гэдэг ойлголт нь өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг цаасан дээр бичигдээгүй ард иргэдийн дунд ам дамжин хэлэгдэж баяжигдан, амьдрал дээр батлагдсан зарчмууд юм. Хуулийн этгээд гэдэг бол хөрөнгө төвлөрүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх явцад бий болсон ойлголт. Мөн зах зээлийн эдийн засаг гэдэг нь бараа ...

                                               

Германы Стандартчиллын Хүрээлэн

Германы Стандартчиллын Хүрээлэн нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын үндэсний стандарчиллын байгууллага юм. Тус байгууллага нь 1917 оны арванхоёрдугаар сарын 22-нд "Германы аж үйлдвэрийн стандартын хороо" нэртэйгээр үүсгэн байгуулагджээ. 1926 онд нэрээ өөрчлөн "Германы стандартын хороо" болгосон ба үүгээр өөрсдийн үйл ажиллагааны хүрээг зөвхөн аж үйлдвэрээр хязгаарлагдахгүй болсон гэдгээ илэрхийлжээ. Өнөөгийн нэрээ Deutsches Institut für Normung 1975 онд тус байгууллага болоод Холбооны Герман Улсын хооронд бий болсон "Стандартын гэрээ" -тэй холбоотойгоор сонгосон байна. Тус байгууллагын ...

                                               

Кибернетик

Кибернетик нь зохицуулалт, бүтэц, хязгаарлалт болон боломжуудыг трансдисциплинар аргаар судалдаг систем юм. 21-р зуунд үүнийг" технологи ашиглан ямар ч системийг ашиглах арга” хэмээн хэлж заншсан билээ. Кибернетик нь механик, физик, биологи, танин мэдэхүй болон нийгмийн салбартаа маш чухал судалгааны систем. Кибернетик нь хаалттай дохиоллын гогцоог тусгасан үед холбогдож дүн шинжилгээ хийдэг. Өөрөөр хэлвэл, үйл ажиллагааны процессийн үед системийн орчинд бий болсон өөрчлөлтүүдийг өөртөө тусгаж санал болгон хүлээн авдаг. Үүнийг бид" эргэх холбоо” гэж хэлэх тохиолдол бий. Джей Форрестер гэдэ ...

                                               

Улаанбаатар хотын нийтийн төв номын сан

Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын Нийтийн төв номын сан нь нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг нийтийн номын сан юм. 1980 онд номын сангийн төвлөрүүлэлтийн системээр байгуулагдсан. Нийт 70 гаруй ажилтантай. Нийслэлийн алслагдсан дүүргийн болоод нийт иргэдэд нийгмийн гарал, яс үндэс, шашин шүтлэг, боловсрол, нас хүйс, арьсны өнгө харгалзахгүйгээр номын сан-ном зүйн үйлчилгээг хүргэдэг.

                                               

Дархан-Уул аймаг

Дархан-Уул аймаг нь Монгол улсын 21 аймгийн нэг. Орхон, Говьсүмбэр аймгуудтай адилаар 1994 онд Дархан хотыг Сэлэнгэ аймгийн зарим сумдтай нийлүүлж байгуулжээ. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сум, 24 багтай. Дархан-Уул аймаг нь Сэлэнгэ аймгийн сумдтай хил залгаа оршдог.

                                               

Олон нийттэй харилцах сүлжээ

Олон нийттэй харилцах сүлжээ гэдэг нь үндсэндээ байгууллага эсвэл хувь хүний нэг ба түүнээс дээш тооны харилцан хамаарал бүхий үерхэл нөхөрлөл, дайсагнаж хонзогнох болон цаашлаад санхүүгийн арилжаа, наймаа, харилцаа, итгэл үнэмшлийн /шашны / харилцаа, мэдлэг болон нэр төр, амбиц зэрэг дээр тулгуурласан интернэт дэх асар том цогц харилцааны төвлөрөл /зангилааг / хэлдэг. Social Network буюу олон нийттэй харилцах сүлжээг маш олон зангилаас болон туузнуудаар дүрсэлдэг. Зангилаас бүр нь бие даасан идэвхтэй, хэрэглэгчийг төлөөлдөг ба тууз нь харин тэдгээрийн хоорондох холбоо хэлхээ болон харилца ...

                                               

Эртний Грек

Эртний Грек ийн соёл иргэншил нь МЭӨ 4 дахь мянган жилээс МЭӨ I зуун хүртэл Газрын дундад тэнгисийн орчимд цэцэглэн хөгжиж байсан соёл юм. Энэ соёл иргэншил нь дэлхий дахинаа шинжлэх ухаан, философи, засаглал, урлаг, архитектураараа маш алдартай билээ. Эртний Грекэд Грек хэлээр яригсадаас гадна зан заншил, шашин шүтлэг, амьдрал, засаглалын хэлбэр нь ижил газрын дундад тэнгисийн эрэг орчмын хүмүүсийг оруулан авч үздэг. Эртний Грекийн хамгийн алдартай үе нь МЭӨ480-323 он хүртлэх хугацааг хамрах Сонгодог эрин бөгөөд Грекчүүд хөгжил дэвшлийнхээ оргилд хүрч, гайхалтай урлагийн бүтээлүүдийг үйлд ...

Эдийн засгийн шинжлэх ухаан
                                     

★ Эдийн засгийн шинжлэх ухаан

Эдийн засгийн шинжлэх ухаан нь эдийн засаг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг нь бараа болон үйлчилгээний хэрэглээ, хуваарилалт, үйлдвэрлэлийн талаар түлхүү судалдаг" нийгмийн” шинжлэх ухаан юм. Эдийн засгийн шинжлэх ухаан нь эдийн засгийн агентуудын зан төлөв хийгээд тэдний оршин буй эдийн засгийн орчин хэрхэн ажилладаг талаар авч үздэг. Микро эдийн засаг нь хувь агентууд, зах зээл хоорондын хариу үйлдэл, хариу үйлдлийн үр дүн зэрэг эдийн засгийн анхдагч нэгжүүдийн үйл хөдлөлд илүү анхаарлаа хандуулдаг. Хувь агентууд гэдэгт өрх, үйлдэрлэгч, худалдан авагч, худалдагч зэрэг нэгжүүдийг хамааруулан ойлгож болно. Харин Макро эдийн засаг нь нийт эдийн засаг, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс болох нөөцүүдийн хүрэлцээт байдал, инфляци, эдийн засгийн өсөлт болон эдгээрийг хэрэгжүүлэх шаардагатай нийгмийн бодлогын талаар судалдаг. Эдийн засгийн шинжлэх ухаан гэх нэр томьёо нь анх 19 дүгээр зуунд Алфред Маршаллын" Улс төрийн эдийн засаг” гэх ойлголтоос үүдэн гарсан байдаг. Тэрхүү цаг үеэс эхлэн эдийн засгийн шинжлэх ухаан гэх ойлголт нь илүү түгээмэл хэрэглэгдэх болсон бөгөөд математикийн арга хэрэгслийг түлхүү ашиглах болсон нь эдийн засаг гэдэг тусдаа шинжлэх ухаан болон хүлээн зөвшөөрөгдөх, улс төрийн шинжлэх ухаан болон бусад шинжлэх ухаануудаас тусдаа зарчимтай гэдгийг хүлээн зөвшөөрөх анхны суурь тавигдсан байна. Эдийн засгийн шинжлэх ухааны туйлын зорилго нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын нөхцөл байдлыг сайжруулахад оршдог. Эдийн засгийн судалгаа, шинжилгээ нь нийгэм, бизнес, санхүү, эрүүл мэнд, засгийн газар гэх мэт сувгуудаар ихэвчлэн дамжиж хэрэгждэг боловч гэмт хэрэг, боловсрол, гэр бүл, хууль, улс төр, шашин шүтлэг, нийгмийн институциуд, дайн, шинжлэх ухаан болон хүрээлэн буй орчин зэрэг илүү өргөн хүрээний сувгуудаар ч дамжин хэрэгждэг байна.

                                     

1. Тодорхойлолтууд

Орчин үед эдийн засгийн шинжлэх ухааны талаар ялгаатай тодорхойлолтууд бий болсоор байна: Шотландын философич Адам Смит улс төрийн эдийн засгийг тодорхойлохдоо" Байгалийн баялагийн эрэлт хэрэгцээ ба улс үндэстнүүдийн баялагийн шалтгаан” гэсэн ба илүү дэлгэрэнгүй тодорхойлбол: Улс төрч болон хууль санаачлагчид элбэг орлого олох эсвэл иргэдийг амь зуулгах замаар нийтийн бараагаар дамжин нийтийн баялагийг хангах шинжлэх ухааны салбар юм.

                                     

2.1. Микро эдийн засаг Зах зээлийн хэлбэрүүд

Микро эдийн засгийн шинжлэх ухаан нь зах зээлд оролцож буй нэгжүүд нийлж хэрхэн зах зээлийн бүтцийг бүрдүүлж байгаа, мөн тэдний хариу үйлдлийн дүнд зах зээлийн систем хэрхэн бүрэлдэж буйг судалдаг. Тэдгээр нэгжүүд нь хувийн болон төрийн хэвшлүүд байдаг бөгөөд бараа бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээгээр дамжин зах зээлд оролцдог байна. Төрийн хэвшлийн хувьд нийтийн бараа, төрийн үйлчилгээ зэрэг арга хэрэгслүүдийг ашиглана. Нийтийн бараа гэдэгт нийт хүн амд эерэг дам нөлөө үзүүлдэг, нэмэлт нэгж хэрэглээнээс гарах ахиуц зардал нь тэгтэй тэнцүү байх гэх мэт байж болно. Онолын хувьд чөлөөт зах зээл дээр хүмүүсийн үүсгэж буй нийт бараа бүтээгдэхүүний эрэлт нь үйлдвэрлэгчийн талаас нийлүүлж буй нийт бараа бүтээгдэхүүний хэмжээтэй үнийн нөлөөгөөр дамжин тэнцэх ёстой байдаг боловч бодит байдал дээр тэнцвэрт хүрэхэд зарим төрлийн саадууд учирдаг ба уг саадаас үүдэн үр ашигтай тэнцвэр тогтохгүй байх тохиолдол байдаг. Жишээлбэл эрүүл мэндийн үйлчилгээ гадны нөлөөллөөс болж хязгаарлагдмал байдалд орвол тухайн үйлчилгээг авах хэрэгцээтэй боловч төлбөрийн чадвар бага хэрэглэгчдэд үйлчилгээ тэнцвэрт түвшний үнээр хүрэх боломжгүй болох юм. Зах зээлийн олон төрлүүд байдаг. Үүн дотроос төгс өрсөлдөөнт зах зээлийн хувьд зах зээлд оролцогчид ижил төрлийн бараа нийлүүлэх учир үнээр дамжин зах зээлд эзлэх хэмжээндээ нөлөөлж чадахгүй. Өөрөөр хэлбэл оролцогч бүр үнийг хүлээн авагч байх бөгөөд ямар нэгэн байдлаар үнэд нөлөөлж чадахгүй гэсэн үг юм. Харин бодит амьдрал дээр ихэнх зах зээлүүд төгс бус өрсөлдөөнт байдаг. Төгс бус өрсөлдөөнт зах зээлийн хувьд Монополь зөвхөн нэг нийлүүлэгчтэй зах зээл, дуополь зөвхөн хоёр нийлүүлэгчтэй зах зээл, олигополь цөөн тооны нийлүүлэгчтэй зах зээл, монопольт өрсөлдөөнт олон нийлүүлэгчтэй байх боловч бүтээгдэхүүний ялгаварлал өндөр, монопсон тухайн бүтээгдэхүүнийг худалдан авдаг зөвхөн ганц хэрэглэгчтэй, олигопсон тухайн бүтээгдэхүүнийг худалдан авдаг цөөн тооны хэрэглэгчтэй. Төгс өрсөлдөөнт зах зээлтэй харьцуулахад төгс бус өрсөлдөөнт зах зээл дээр үйлдвэрлэгчдийн эзлэх хэмжээ харилцан адилгүй тархаагдсан байдаг. Төгс бус өрсөлдөөнт зах зээлийн үйлдвэрлэгчид зах зээлд эзлэх хэмжээгээрээ дамжуулан бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх боломжтой байдаг байна. Микро эдийн засаг нь зөвхөн тухайн нэг зах зээлийн талаар судалдаг бөгөөд тухайн үйл явцыг илүү хялбар, ойлгомжтой тайлбарлахын тулд бусад зах зээлүүдийн нөлөөг тэг гэж үздэг. Энэхүү шинжилгээний арга нь хэсэгчилсэн тэнцвэрийн загвар эрэлт нийлүүлэлтийн хууль гэж нэрлэгддэг байна. Харин ерөнхий тэнцвэрийн загвар нь бүх зах зээлийн харилцан хамаарлыг судалдаг буюу зах зээлүүдийн хариу үйлдлүүд, тэдгээрийн тэнцвэрийг хамтад нь авч үздэг.

                                     

2.2. Микро эдийн засаг Үйлдвэрлэл, зардал, үр ашигтай байдал

Микро эдийн засагт үйлдвэрлэл гэдэг нь орцыг гарц болгон хувиргах үйл явцыг хэлдэг. Өөрөөр хэлбэл орцыг худалдах эсвэл шууд хэрэглэх зорилгоор бараа эсвэл үйлчилгээ болгон хувиргаж буй процесс юм. Алдагдсан боломжийн өртөг гэдэг нь тухайн нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулсан эдийн засгийн зардлын хамгийн үр ашигтай байж болох байсан хэмжээг хэлнэ. Өөрөөр хэлбэл сонголт нь хоёул зэрэг орших боломжгүй үйл явц дундаас бий болдог үр дүн юм. Учир нь сонголт гэдэг нь ховор хомс байдал болон сонголт хоёрын харилцан хамаарлаар илэрдэг. Жишээлбэл хэрэв талхчин өглөө бүр нэг уут гурилаар талх хийдэг бол тэрхүү уут гурилаар болон тэр өглөөний цагт бялуу хийх боломжоо алдаж байгаа хэрэг. Энэ бүгдээс үзэхэд алдагдсан боломжийн өртөг гэдэг нь үр ашигтай зарцуулагдсан ховор хомс нөөцийн илүү их эвсэл илүү бага үр ашигтай зарцуулагдаж болох байсан хувилбарт харьцуулсан хэмжээг хэлдэг. Алдагдсан боломжийн өртөг нь нягтлан бодох бүртгэлийн зардал эсвэл санхүүгийн зардал гэх мэт зардлуудтай адил хэмжигддэггүй бөгөөд харин бий болох боломжтой байсан боловч үйлдвэрлэгдээгүй бүтээгдэхүүний бодит өртөг эсвэл өөр илүү үр ашигтай хувилбарт зарцуулах байсан зардлын хэмжээтэй харьцуулагдаж хэмжигддэг. Үйлдвэрлэлийн анхан хүчин зүйлст хөдөлмөр, капитал, газар зэрэг ордог бол эцсийн бүтээгдэхүүн болох үйл явцад зуучлах гэх мэт хүчин зүйлсүүд нэмэгддэг. Үйлдвэрлэлийн боломжийн муруй: энэхүү муруй нь нөөцийн хүрэлцээт байдал, зардал, үр ашгийн хамаарлыг харуулдаг. Зөвхөн буудай болон торго гэсэн хоёр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг энгийн зах зээлийг авч үзвэл үйлдвэрлэлийн боломжийн муруй нь хязгаарлагдмал нөөц болон боломжит технологийг ашиглан энэ хоёр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж болох боломжит хувилбаруудыг харуулна. Үйлдвэрлэлийн муруйн захын цэг бүр нь тухайн хоёр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж болох потенциал хэмжээг харуулдаг. Харин нөөцийн хязгаарлагдмал хэмжээг үйлдвэрлэлийн муруйн гадна орших Х цэг харуулна. Үйлдвэрлэлийн муруй дээрх хоёр бүтээгдэхүүн урвуу хамааралтай байгаагийн шалтгаан нь тухайн нэг бүтээгдэхүүнээс нь нэгжийг нэмж үйлдвэрлэхэд нөгөө бүтээгдэхүүнээс тодорхой нэгжийг үйлдвэрлэх боломжтой байсан нөөцийг авах шаардлагатай болдогтой холбоотой юм.

                                     

2.3. Микро эдийн засаг Давуу тал

Давуу тал гэх ойлголт нь эдийн засгийн үр ашигт хамгийн чухал ойлголт юм. ялгаатай хувь хүн, улс орнууд нь хөдөлмөрийн зардал эсвэл хөдөлмөр капиталын ялгаатай харьцаанаас үүдэн тухайн нэг ижил бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бодит өртөг нь ялгаатай байдаг. Эдийн засгийн онолд тусгаснаар үүнийг харьцангуй давуу талын онол гэдэг бөгөөд энэхүү онол нь тухайн нэг бүтээгдэхүүнийг хамгийн үр ашигтай бөгөөд хямд зардлаар үйлдвэрлэх боломжтой болохыг харуулдаг байна. Хэдий тухайн улс ямар нэгэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд бусад бүтээгдэхүүнээс хамгийн бага зардал зарцуулдаг эсвэл тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эд хангалттай байдаг ч бусад улсуудтай харьцуулахад хамгийн бага зардлаар үйлдвэрлэж чадаж байна уу гэдгийг харьцуулж үзэх шаардлагатай. Хэрэв тийм биш бол худалдаа хийх замаар ашиг хонжоо олох буюу өөрийн харьцангуй давуу талтай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж нөгөөг нь худалдаж авах замаар үр ашигтай тэнцвэрт хүрэх боломжтой байдаг.

                                     

2.4. Микро эдийн засаг Эрэлт ба нийлүүлэлт

Үнэ болон тоо хэмжээ нь зах зээлд худалдаалагдаж буй бүтээгдэхүүний талаар авч болох хамгийн хялбар бөгөөд чухал мэдээллүүд болдог. Микро эдийн засагт тэнцвэрт үнэ болон тоо хэмжээ нь төгс өрсөлдөөнт зах зээлийн хувьд хэн ч үнэд нөлөөлж чадахгүй гэсэн таамаглалын дүнд тогтдог. Тухайн нэг бүтээгдэхүүний зах зээлийн хувьд эрэлт гэдэг ойлголт нь худалдан авагчийн тухайн үнээр худалдаж авахыг хүссэн бараа бүтээгдэхүүний хэмжээгээр тодорхойлогдоно. Эрэлтийн онол ёсоор худалдан авагчийг рациональ сонголт хийдэг гэж үзэх учир тухайн өгөгдсөн орлого, үнэ, таашаал зэргийн хүрээнд өөрт хамгийн их таалагдсан бүтээгдэхүүнийг сонгоно гэж үздэг. Харин эрэлтийн хууль ёсоор үнийн түвшин болон нийлүүлэлтийн хэмжээ урвуу хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл бусад хүчин зүйл тогтмол үед үнийн түвшин нэмэгдэх нь нийлүүлэлтийн хэмжээг бууруулдаг байна. Нийлүүлэлт гэдэг нь өгөгдсөн үнийн түвшинд нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний нийлбэрийг илэрхийлнэ. Үйлдвэрлэгчид буюу пүүсийн эзэд өөрсдийн ашгаа хамгийн их байлгахыг зорьдог. Өөрөөр хэлбэл тухайн нэг бүтээгдэхүүнийг хамгийн бага зардлаар үйлдвэрлэж, хамгийн их ашиг олохуйц үнээр зарахыг зорьдог байна. Зах зээлийн тэнцвэр нь тухайн барааны эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ тэнцэхэд үүсдэг. Хэрэв үнэ тэнцвэрт түвшнээс доогуур тогтвол хомсдол үүсэх буюу эрэлттэй байгаа хэмжээ нь нийлүүлэгдэж буй хэмжээнээс их болно гэсэн үг. Харин үнэ тэнцвэрт түвшнээс дээгүүр тогтвол тэнд нийлүүлэлтийн илүүдэл үүсдэг байна. Энэхүү үйл явц нь эргээд үнэ буурах шалтгаан болж үр ашигт тэнцвэр тогтдог.

                                     

2.5. Микро эдийн засаг Пүүсүүд

Хүмүүс зах зээл дээр бараа бүтээгдэхүүнийг өөр хоорондоо шууд наймаалцдаггүй. Өөрөөр хэлбэл нийлүүлэлт талд пүүсүүд буюу үйлдвэрүүд ажиллаж байдаг. Хамгийн түгээмэл үйлдвэрлэлийн хэлбэрүүд нь корпораци, нөхөрлөл, хоршоо, компани зэрэг юм. Тодорхой бус байдал ба тоглоомын онол Тодорхой бус байдал нь эдийн засагт олз ба гарзын үл мэдэгдэх хэмжээг илэрхийлдэг. Хэрэв тодорхой бус байдал байхгүй байсан бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ажилгүйдлийн тодорхой бус байдал, орлогын тодорхой бус байдал зэрэг нь нөлөөлөлгүй болох бөгөөд зах зээл дээр ямар нэгэн харилцаа холбоо үүсэхгүй юм.

                                     

2.6. Микро эдийн засаг Зах зээлийн гажуудал

Эдийн засагчид зах зээлийн гажуудлыг дараах үндсэн хэсгүүдэд хувааж үздэг. -Мэдээллийн тэгш бус байдал, төгс бус зах зээл зэрэг нь үр ашигт байдлыг багасгадаг хэдий ч илүү үр ашигтай байж болох боломжийг гаргаж ирдгээрээ онцлогтой. -Аргагүй монополь буюу үйлдвэрлэгчийн өөрийн хүслээр тогтоогүй зах зээлийн хэлбэр. -Нийтийн бараа нь ихэнх зах зээлүүдэд тэнцвэрт түвшнээс доогуур хэмжээнд нийлүүлэгддэг. Нийтийн барааны онцлог нь тухайн бүтээгдэхүүнийг нэг дор олон хүн хэрэглэх боломжтой байдаг. -Дам нөлөө нь тухайн үйлдвэрлэлээс үүдэн нийгэмд эерэг эсвэл сөрөг үр дагаврууд үүсэхийг хэлнэ.

                                     

2.7. Микро эдийн засаг Улсын сектор

Улсын сектор нь эдийн засгийн шинжлэх ухааны нэг хэсэг бөгөөд орлогыг төсөвлөж нийтийн бараа ба үйлчилгээгээр дамжин хэрэглэгчдэд нийлүүлэлт хийдэг. Неоклассик эдийн засгийн онолд төрийн оролцоог хязгаарлагдмал байх ёстой гэж үздэг бөгөөд зөвхөн ард иргэдийг хамгаалах эсвэл нийтийн барааг нийлүүлэх үүргээр зах зээлд оролцох ёстой гэж үздэг.

                                     

3. Макро эдийн засаг

Макро эдийн засаг нь нийт эдийн засгийг нэгэн цул гэж үзэн, нийт үзүүлэлтүүдийн хариу үйлдлийг ерөнхий тэнцвэрийн загварын дагуу судлан, шинжилдэг салбар юм. Тэрхүү үзүүлэлтүүд нь нийт орлого, нийт үйлдвэрлэл, ажилгүйдлийн түвшин, инфляци гэх мэт байдаг бөгөөд мөн нийт хэрэглээ, хөрөнгө оруулалт гэх мэт дэд үзүүлэлтүүдийг мөн агуулж байдаг. Макро эдийн засаг нь мөн мөнгөний бодлого, төсвийн бодлогын үр нөлөөг судалдаг.

                                     

3.1. Макро эдийн засаг Өсөлт

Өсөлтийн эдийн засаг нь тухайн эдийн засагт өсөлт, тухайн улсын нэг хүнд ногдох бүтээгдэхүүний урт хугацаан дахь өсөлтийг бий болгож буй хүчин зүйлсийн талаар судалдаг. Зарим хүчин зүйлсийн хувьд улс орнуудын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний ялгаатай түвшнүүд, зарим улс яагаад эдийн засгийн өсөлт нь илүү хурдан байдаг шалтгаан, ижил түвшний өсөлтөөр улс орнууд нэгийгээ гүйцэх боломж зэргийг судалдаг байна. Эдгээр дотроос хамгийн их судлагдсан хүчин зүйлс нь хөрөнгө оруулалтын түвшин, хүн амын өсөлт болон технологийн өөрчлөлт юм.

                                     

3.2. Макро эдийн засаг Бизнесийн мөчлөг

Эдийн засгийн уналтын үеүд нь макро эдийн засагт энэ үйл явдлыг судлах тусгайлсан дэд хэсгийг бий болгосон байдаг. Жишээлбэл 1930 оны дэлхийн эдийн засгийн их хямралын үеэр Жон Мэйнард Кэйнс нь өөрийн Кэйнсийн эдийн засгийн урсгалын гол зарчим, онолуудыг тусгасан" ажилгүйдлийн ерөнхий онол, зээлийн хүү болон мөнгө” гэсэн номоо хэвлүүлсэн байдаг. Кэйнсийн үзсэнээр эдийн засгийн уналтын үед бараа бүтээгдэхүүний нийт эрэлт хомс болдог бөгөөд энэ нь өндөр түвшний шаардлагагүй ажилгүйдэл болон потенциал бүтээгдэхүүний гарзыг үүсгэх шалтгаан болдог гэсэн байна. Олон зуун жилийн туршид бизнесийн мөчлөгийн мөн чанарын талаар судалдаг ялгаатай салбар судалгааны хөтөлбөрүүд бий болсон бөгөөд эдгээр нь Кэйнсизмийн үзэл санааг тусгасан эсвэл түүний эсрэг санааг дэвшүүлсэн гэх мэт олон төрөл болон хөгжжээ. Неоклассик эдийн засгийн урсгалын хувьд Кэйнсийн эдийн засгийн урсгалын санааг богино хугацаанд үнэн гэж үзсэн бөгөөд харин дунд болон урт хугацааны онолыг өөрсдийн үзэл санаанд тулгуурлан хөгжүүлсэн байдаг. Шинэ сонгодог макро эдийн засагчдын төлөөлөл бизнесийн мөчлөгийн талаар Кэйнсийн үзлээс тусдаа санааг дэвшүүлсэн бөгөөд төгс бус өрсөлдөөнтэй үеийн зах зээлээс шахан гаргах үйл явцын талаар онолыг гаргаж ирсэн. Үүнд Роберт Лукас болон бодит бизнесийн мөчлөгийн онолоор удирдуулсан Фридманы хэрэглээн дэх тогтвортой орлогын таамаглал болон рационал хүлээлтийн онол зэрэг багтах юм. Харин эсрэгээр Шинэ Кэйнсийн онолчдын хувьд рационал хүлээлтийн таамаглалыг хэвээр үлдээсэн бөгөөд харин зах зээлийн гажуудлын талаар ялгаатай таамаглалуудыг дэвшүүлсэн байдаг. Мөн түүнчлэн тэд үнэ болон цалин нь урт хугацаанд уян хатан бус бөгөөд эдийн засгийн аливаа өөрчлөлттэй уялдуулан өөрчлөх боломжгүй гэж үзсэн байна. Эндээс үзэхэд шинэ сонгодог эдийн засагчид бүрэн ажил эрхлэлттэй үед цалин болон үнийн түвшин нь автоматаар тогтдог гэж үзсэн байхад Шинэ Кэйнсийн урсгалынхны хувьд бүрэн ажил эрхлэлт нь зөвхөн урт хугацаанд л хангагдах боломжтой, тэрхүү урт хугацаа нь маш урт байдаг тул Засгийн газрын болон Төв банкны бодлого зайлшгүй шаардлагатай гэж үздэг байна.

                                     

4. Ажилгүйдэл

Эдийн засаг дахь ажилгүйдлийн хэмжээ нь ажилгүйдлийн түвшин гэсэн үзүүлэлтээр хэмжигддэг. Ажилгүйдлийн түвшинг нийт ажиллах хүчинд эзлэх ажилгүй иргэдийн хувиар илэрхийлнэ. Ажиллах хүч нь зөвхөн ажил идэвхитэй хайж буй мөн ажил эрхэлж буй нийт хүн амын нийлбэрээр тодорхойлогдоно. Тэтгэвэрт гарсан, суралцаж буй болон ажил хайхаас залхсан буюу ажил идэвхитэй хайхгүй байгаа хүн амыг ажиллах хүчинд оруулж тооцдоггүй. Ажилгүйдлийн сонгодог загваруудын гол санаа нь тухайн ажил олгогч нэмж нэг ажилчин авах цалингийн хэмжээ нь тэнцвэрт түвшнээс өндөр үед ажилгүйдэл үүсдэг гэж үздэг. Цалингийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эсвэл үйлдэрчний эвлэл зэргээс шалтгаалж хэт өндөр тогтох боломжтой. Шилжилтийн ажилгүйдэл нь тухайн хүнд тохирох ажлын байр байгаа хэдий ч түүнийг хайж олоход хугацаа шаарддаг шалтгаанаас бий болдог. Бүтцийн ажилгүйдэл нь тухайн ажлын байранд шаардагдах ур чадвар болон тухайн ажилчны ур чадвар хоёрын зөрүүнээс үүсдэг. Илүү том зургаар харвал эдийн засагт ямар нэгэн технологийн шилжилт бий болох үед компаниудын ажилчдын хуучин технологитой үеийн ур чадвар нь тэрхүү технологийн шилжилтийн шаардлагатай нийцэхгүй тохиолдол үүсэх бөгөөд энэ үед томоохон хэмжээний бүтцийн ажилгүйдэл бий болдог байна. Бүтцийн болон шилжилтийн ажилгүйдлүүд нь тухайн ажилд таарах хүнийг олоход тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай байдгаараа ижил төстэй боловч бүтцийн ажилгүйдэлд ур чадварын өөрчлөлт хэрэгтэй болдог тул илүү урт хугацаанд үргэлжлэх хандлагатай байдаг. Өөр нэг төрлийн ажилгүйдлийн хэлбэр нь мөчлөгийн ажилгүйдэл юм. Эдийн засгийн уналтын үед энэхүү ажилгүйдэл бий болдог. Оукены хууль нь эдийн засгийн өсөлт болон ажилгүйдлийн хоорондын эмпирик хамаарлыг томьёолсон бөгөөд 3 хувийн эдийн засгийн өсөлт нь ажилгүйдлийг 1 хувиар буулгадаг гэсэн үр дүнг гаргасан байдаг.

                                     

5. Инфляци ба мөнгөний бодлого

Мөнгө нь бараа бүтээгдэхүүнийг худалдан авах эцсийн төлбөрийн хэрэгсэл болдог төдийгүй аливаа тооцоо бүртгэлд үнийг илэрхийлэгч гол нэгж болж өгдөг. Мөнгө бол нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хөрвөх чадвар хамгийн өндөр, үнэ цэнийн хувьд уялдаа холбоо хамгийн өндөр, нийлүүлэлтийн мэдрэмж өндөр, нийт нийгмийн итгэлийг хүлээсэн төлбөрийн хэрэгсэл. Тухайн улс орны эдийн засгийн хүчин чадлаас хамаарч мөнгөний бодлого, мөнгөний нийлүүлэлт ялгаатай хэлбэрээр хийгддэг. Онол ба практикийн хувьд тухайн улсын мөнгөний нийлүүлэлт нь нийт үйлдвэрлэлийн өсөлт, үнийн түвшний өсөлттэй эерэг хамаарлаар өөрчлөгдөж байдаг. Мөнгөний нийлүүлэлт нь мөнгөний бодлогын нэг гол хэрэгсэл юм.

                                     

6. Төсвийн бодлого

Засгийн газрын зүгээс төсвийн бодлогыг хэрэгжүүлдэг бөгөөд ингэхдээ төсвийн зардал, татвар зэргийг өөрчлөх замаар нийт эрэлтэд нөлөөлдөг. Эдийн засаг дахь нийт эрэлт потенциалт үйлдвэрлэлийн түвшнээс доогуур болох үед зарим үйлдвэрлэх боломжтой байсан бүтээгдэхүүний хэмжээ орхигдож үйлдвэрлэлийн зөрүү output gap үүсдэг. Татварыг бууруулснаар хувь хүний хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд энэ нь нийт эрэлтийг өсгөх шалтгаан болж өгдөг. Татварын хөнгөлөлт, засгийн газрын зардал зэрэг нь бүгд үржүүлэгчийн нөлөөтэй бөгөөд бодлогын нөлөөнөөс үүссэн анхдагч эрэлтийн өсөлт нь зах зээлд нэмэлт өсөлтийг бий болгож байдаг. Хэрэв эдийн засагт үйлдвэрлэлийн зөрүү байхгүй бол потенциал үйлдвэрлэлийн хэмжээнд хүрэх бөгөөд илүүдэл үйлдвэрлэлийн нөөц гарахгүй.

                                     

7. Олон улсын эдийн засаг

Олон улсын эдийн засаг нь бараа ба үйлчилгээний улс хоорондын урсгалыг тодорхойлогч хүчин зүйлсийн талаар судалдаг. Мөн энэхүү салбар нь худалдаанаас олох ашгийн хэмжээ ба хуваарилалтыг судалдаг. Энэ чиглэлийн бодлогын шинжилгээнүүдэд тарифын хэмжээг, бүтээгдэхүүний квотыг өөрчлөх зэрэг арга техникүүдийг түлхүү ашигладаг. Олон улсын санхүү нь макро эдийн засгийн нэгэн салбар бөгөөд улс хоорондын капиталын шилжилт, түүнээс үүдсэн ханшийн өөрчлөлтийн нөлөөллийг судалдаг. Улс хоорондын бараа, үйлчилгээ, капиталын өсөн нэмэгдсэн урсгал нь урт хугацааны даяарчлал явагдахад голлон нөлөөлж байна. Ялгаатай хөгжсөн салбар болох хөгжлийн эдийн засаг нь эдийн засгийн өсөлтийг бага орлоготой орнуудын хувьд бүтцийн өөрчлөлт, ядуурал, эдийн засгийн өсөлт зэрэг талаас нь авч үздэг. Хөгжлийн эдийн засагт гарсан голлох ололт амжилтууд нь нийгэм, улс төрийн асуудлуудтай илүү холбогдсон байдаг.

                                     
  • судалдаг нийгмийн шинжлэх ухаан юм. Эдийн засаг нь бараа ба үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт болон хэрэглээг судалдаг шинжлэх ухаан юм. Эдийн засаг гэх нэршил
  • Нийгэм эдийн засгийн ухаан англи: socioeconomics гэдэг нь эдийн засгийн үзэгдлүүд болон нийгмийн үзэгдлүүдийн хоорондын холбоог судалдаг шинжлэх ухаан юм
  • Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь Монгол улсад орших их сургууль юм. АЛСЫН ХАРАА Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын шинжлэх
  • Монгол улсын шинжлэх ухаан ба технологийн төв нь Улаанбаатар хот бөгөөд дараах эрдэм шинжилгээний байгууллагуудад шинжлэх ухааны судалгаанууд төвлөрч байна:
  • боловч үйлдвэрлэлийн зардлыг бууруулах шинжлэх ухаан техник, технологийн дэвшил гарсан, эрдсийн түүхий эдийн үнэ нэмэгдсэн, төрөөс татварыг хөнгөлсөн
  • түүхтэй бөгөөд хожим нь Шинжлэх ухааны хүрээлэн, Шинжлэх ухаан дээд боловсролын хүрээлэн болон өргөжин тэлсээр 1961 онд Шинжлэх ухааны Академи болон зохион
  • Эдийн засгийн математик загварчлал нь эдийн засгийн онол, математикийн шинжлэх ухааны зааг дээр оршдог. Загварчлалын объект нь нийгэм - эдийн засгийн үйл
  • орнуудын тухай шинжлэх ухаан бөгөөд үндэслэгч нь 1979 онд Нобелийн шагнал хүртсэн Артур Луйс, Теодер Шульц нар юм. Хөгжлийн эдийн засгийн гол зорилго нь
  • эдийн засгийн шинжлэх ухаанд хамгийн их халуун яриа өрнөж буй салбар бол зан үйлийн эдийн засаг Behavioral economics хэвээр байна. Зан үйлийн эдийн
  • чармайлтыг нэгтгэх, зохицуулах замаар УААА - г төлөвлөгөөтэй хөгжүүлэх, шинжлэх ухаан техникийн дэвшлийг түргэтгэж, аж үйлдвэр бага хөгжсөн гишүүн орныг үйлдвэржүүлэх
                                     
  • ахуйн их сургуулийг 1984 онд эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүн, академич
  • өрсөлдөх чадварыг дээшлүүлэн, шинжлэх ухаан сургалт - үйлдвэрлэл, үйлчилгээний холбоог бэхжүүлж, эх орны нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилтыг
  • Шинжлэх ухааны бүлгэм Энэхүү бүлгэм нь хамгийн чухал гэсэн шинжлэх ухаануудыг танилцуулна. Шинжлэх ухаан өгүүлэл  Ангилал Загвар: Портал: Шинжлэх ухаан
  • бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх улс төр, эдийн засаг, нийгэм болон шинжлэх ухаан технологийн гадаад орчны шалтгаануудыг тодорхойлон гаргахад
  • биологи - анагаах ухаан болон химийн салбарын аль алинд нь хамаарах шинжлэх ухааны салбарууд олширч байгаа. Физик, хими, эдийн засгийн салбарын шагналыг
  • дипломат харилцаатай, дэлхийн 140 гаруй улс орнуудтай худалдаа, эдийн засаг, соёл шинжлэх ухаан зэрэг салбарт бие даасан харилцаагаа хөгжүүлж буйн дотор дэлхийн
  • Кейнсийн ачаар эдийн засгийн суурь ухаан нь макро эдийн засгийн цэгцтэй сургаалаар баяжин нийгмийн эдийн засгийн үйл явц үзэгдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр
  • нэгтгэдэг эдийн засгийн салбар юм. Үүнд улс орны, бүс нутгийн, дэлхийн эдийн засаг багтана. Макро болон микро эдийн засаг нь эдийн засгийн хамгийн нийтлэг
  • бол тухайн үеийн шинжлэх ухаан техникийн хөгжлийн түвшнээс хамааран өөрчлөгдөж байдаг харьцангуй ойлголт юм. Түүхий эд гэж эдийн засгийн хувьд ашигтай үр
                                     
  • болсон. Засгийн газар нь ШУА - ийн гишүүдийн тоог баталж, тэдний цалингийн хэмжээг тогтоон олгодог байна. 1724 - Санкт - Петербург дахь Шинжлэх ухаан ба урлагийн
  • холбоо харилцааг судалдаг шинжлэх ухаан юм. Улс орон, олон улсын байгууллага гээд олон тал оролцоно. ОУХ арга зүй, инженерчлэл, эдийн засаг, харилцаа холбоо
  • орлогч, эдийн засгийн хөгжил, орон сууц, байгаль орчин хамгаалах, байгалийн нөөц зэргийн асуудал хариуцдаг. Сунь Чуньлань 孙春兰 - шинжлэх ухаан боловсрол
  • түүх Шинжлэх ухаан технологийн түүх Түүхийн шинжлэх ухааны салбар биш Соёлын хөдөлгөөнүүд Эдийн засгийн түүх Урлагийн түүх Кино урлагийн түүх Эдийн засгийн
  • Олимпийн тоглолт, барууны утга зохиол, историограф, улс төрийн шинжлэх ухаан шинжлэх ухааны болон математикийн гол зарчмууд, барууны жүжгийн урлаг эмгэнэлт
  • асуудлыг адилхан хамарсан нэгдмэл шинжлэх ухаан болжээ. Иймд организм орчин хоёрын харилцааны тухай экологийн шинжлэх ухааны тодрхойлолт баяжиж хамрах
  • Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Банк 515 - Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Банк 516 - Интерспутник 517 - Олон улсын шинжлэх ухаан болон техникийн
  • ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор. П.Очирбат нь 1965 - 1967 онд Аж үйлдвэрийн
  • билээ. Сүүлийн жилүүдэд ЗХУ, Йорданы харилцаа хөгжиж, соёл, шинжлэх ухаан эдийн засгийн салбарт хамтран ажиллаж байна. Мөнгөний нэгж нь Йорданы динар
                                     
  • судалгаа хийж мөн байгалийн шинжлэх ухааны талаар онол, таамнал дэвшүүлсэн байдаг. Марксын философи, түүх, улс төр, эдийн засгийн бүтээлд нь ямагт социологийн
  • Merton, 1944 оны 7 сарын 31 - нд төрсөн нь Америкийн эдийн засагч, их сургуулийн багш бөгөөд эдийн засгийн салбар дахь Нобелийн шагналтан юм. Мертон Нью - Йорк
                                               

Тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай нөөц

Техник-эдийн засгийн тооцоогоор өнөөгийн нөхцөлд үйлдвэрийн аргаар олборлож, баяжуулж, боловсруулахад эдийн засгийн хувьд ашиггүй нь тогтоогдсон боловч үйлдвэрлэлийн зардлыг бууруулах шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил гарсан, эрдсийн түүхий эдийн үнэ нэмэгдсэн, төрөөс татварыг хөнгөлсөн зэрэг таатай орчин бүрдсэн нөхцөлд ашигтай нөөцийг тодорхой нөхцөлд эдийн засгийн үр ашигтай нөөц гэнэ.

Users also searched:

эдийн засгийн шинжлэх ухаан,

...

Encyclopedic dictionary

Translation
Free and no ads
no need to download or install

Pino - logical board game which is based on tactics and strategy. In general this is a remix of chess, checkers and corners. The game develops imagination, concentration, teaches how to solve tasks, plan their own actions and of course to think logically. It does not matter how much pieces you have, the main thing is how they are placement!

online intellectual game →